Сурган хүмүүжүүлэх зөвөлгөөн

2011-03-12,
Өгүүлбэртэй бодлого бодоход сурагчдад тулгарах бэрхшээл
Өгүүлбэртэй бодлого бодоход хүүхдэд хүндрэлтэй байдаг шиг санагддаг.Хэрэв хүүхдүүд 1-6 настайдаа бодлого бодох ерөнхий аргыг эзэмшээгүй бол  хичээл дээрээ геометрийн физикийн ба химийн бодлого бодоход бас л хүндрэлтэй учирна.Өгүүлбэртэй бодлого бол хүүхэд логик сэтгэлгээ хөгжүүлж амьдралаас урган гарсан бодит амьдралын хүнд асуудлаас гарах гарц хялбар болж төлөвшдөг.
Арифметик үйлдлийн бодлогуудад
-Арифметик үйлдлийн бодлогууд
-Хөдөлгөөний бодлогууд
Хэсгийн ба процентийн бодлогууд
Геометрийн агуулгатай бодлогууд
-Илэрхийлэл зохиох бодлогууд
Тэгшитгэл зохиох бодлогууд Сургуульд үздэг математикт өгүүлбэртэй бодлогуудын ихэнхийг тэгшитгэл зохиох буюу тэгшитгэлийн систем зохиож боддог.Иймээс хүүхэд бүхэн үүнийг чаддаг байх учиртай.Тэгшитгэл бодох алгоритмыг авч үзье.
-Үл мэдэгдэх хувьсах хэмжигдэхүүнийг тэмдэглэнэ.
Түүгээр бусад хэмжигдэхүүнүүдийг тэмдэглэнэ.
Үл мэдэгдэх хэмжигдэхүүн өөр хэмжигдэхүүнүүдээс хамаарах хамаарлыг үзүүлсэн тэгшитгэлийг зохионо.Тэгшитгэл зохиох бодлогуудыг дараах типүүдэд хувааж болно.Хөдөлгөөний бодлогууд ,Хамтарсан ажлын бодлогуудГеометр агуулгатай бодлогууд,Бусад бодлогууд
,Хольц ба хайлшийн бодлогууд Жишээ нь:
Бодлого:Моторт завь буудлуудын хооронд урсгал дагуу 2цаг,урсгалын эсрэг 3цаг явна.Голын урсгалын хурд 2км/ц.Моторт завины өөрийн хурдыг ол.
Бодолт:
Х км/ц+моторт завины өөрийн хурд
(x+2)км/ц-урсгалын дагуу явах завины хурд
(x-2)км/ц-урсгалын эсрэг явах хурд

Завь буудлуудын хооронд ургал дагуу 2цаг,урсгалын эсрэг 3цаг явсан болохоор буудлуудын хоорондох зайг2(x-2)ба 3(x-2) гэсэн хоёр илэрхийллээр илэрхийлж болхо.2(x+2)=3(x-2)
                                                         2x+4=3x-6
                                                              x=10км/цаг завины өөрийн хурд

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax