Амралтын даалгавар

2011-03-23,
Тестийн номоо ажиллах шовлоомоо зөв бөглөх.
33-р сургуулийн монгол хэлний олимпиад 3-р сарын 23нд 9 цагт.
Эмчийн өгсөн хуудсаар эрүүл мэндийн үзлэгт оролцоно.


Нийслэлийн боловсролын хаяг руу орж олимпиадын хуваарь харах хэрэгтэй.
Эрүүл мэндийн тестийн дасгал хийх
Монгол хэл дээр тест хийх

Амралтаа үр дүнтэй сайхан өнгөрөөгөөрэй.

Шүлэг цээжлэх

2011-03-21,

П.Бадарч : Эхийн сэтгэл Хайрт ээж Цэвэгмэдийнхээ гэгээн дурсгалд мөрөгмүй П.Бадарч Ээж нь муу хүүгээн үхэж гэж зүүдэллээ Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдэлсэнгүй Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч Санаа сэтгэл гэгэлзэж байсан ч Сарних бодлын үзүүрээс миний хүү гарахгүй юм аа Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна Сайхан дуу зохиож байна гэнэ миний хүү радиогоор дуулж байна лээ Сайн явна гэнэ миний хүү аяны хүн ярьж байна Муу явна гэнэ миний хүү амны зугаа ярьж байна Аль нь ч надад ялгаагүй амьд яваа чинь эжий дээ алдар чинь юм шүү дээ Эжий нь хүүгээн их санах ...

Андерсений "Шидэт хэт" Андерсен, Ах дүү Грима

2011-03-12,


Андерсений "Шидэт хэт" Андерсен, Ах дүү Гриммийн үлгэрийн цоморлиг Монголд хамгийн борлуулалт сайтай ном болж байгаа бололтой. Интэр номын дэлгүүрээр ороход тэндхийн бэст сэллэр болсон байна лээ. Хүүтэйгээ цуг унших санаатай тус тусаас нь нэгийг авлаа. Тэгээд энэ жил сургуульд орсон хүү маань дөнгөж уншиж сурч байгаа болохоор оройдоо ганц нэг мөрөөр нь явуулсаар байгаад хэд хэдэн үлгэрийн цаана гараадхав. Тэгээд бодоод байх нь ээ, үлгэр гэдэг жаахан хүүхдэд зөв ёс суртахууныг заадаггүй бололтой. Жишээлбэл "Шидэт хэт" гэдэг үлгэр байна. Ерөнхий утга санаа нь нэг иймэрхүү. Нэг цэрэг д...

Буратино 1-р хэсэг

2011-03-09,

Буратиногийн тухай ном эхний хэсэг. 11:51 (+08:00) , 2005.22.03 .. Бичигдсэн: Миний амьдрал .. 1 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос Би баларсаан. Ингээд л үхдэг юм байж. Ядаж 8 нас хүрчихээд үхсэн бол хамаагүй дээр байхгүй юу. Одоо би 6 настай. Ирэх жил сургуульд орох ёстой байсан юм. Ядахнаа сургуульд орж уншиж сурчихаад үхсэн бол Буратиногийн тухай номоо аль хэдийн өөрөө уншаад дуусгачихгүй юу. Тэгсэн бол диваажинд очоод Буратиногийн түүхийг Бурханд ярьж өгөх байсан даа. Одоо би номныхоо дөнгөж талыг нь л мэднэ. Бурхан надаас, “Буратино Папа Карлотайгаа уулзаж чадсан уу?” гэж асуува...

Буратино зохиолын 3-р хэсгээс

2011-03-09,

Буратиногийн тухай ном 2-р хэсэг. Бичсэн Миний амьдрал Хажуу айлын хүүхдийн эмээг үхэхэд тэдний ээж аав хоёр уйлаад, гэрээр нь дүүрэн ууртай царайтай хүмүүс сууцгаагаад, бөөн л юм болоод байх шиг байсан. Диваажин гэж тийм гоё газар байдаг юм бол тэд нар яагаад уйлаад байсан юм болоо? Эмээ нь тэд нарыг авч явалгүй, ганцаараа яваад өгсөн гээд гомдоод уйлсан юм болов уу? Эмээ намайг авч явалгүй, ганцаараа дэлгүүр яваад өгөхөд би ч гэсэн гомдоод уйлчихдаг л юм. Гэхдээ би одоо том болсон юм чинь аль болох уйлахгүй байхыг хичээж байгаа л даа. Хажуу айлын эгч ах хоёр ийм том болчихоод уйлж байдаг, и...

Буратино зохиолын2-р хэсгээс

2011-03-09,

Намайг үхчихээр миний шар үстэй хүүхэлдэй ганцаараа уйдах байх даа. Бид хоёр уул нь дандаа хамт айл гэр болж тоглодог юм. Хажуу айлын хүүхдэд сайн захиж байгаад л явахаас. Тэр ч гэхдээ буунаас өөр юм мэдэхгүй л дээ. Айгүй л бол хүүхэлдэйг минь айлгачихна. Түүнийг айлгахаар нүд нь хаагдахаа байчихдаг юм, над руу хараад л байна. Нээрээ миний хүүхэлдэй айгүй гоё урт сормуустай том нүдтэй шүү. Яг л Мальвинагийнх шиг. Миний сормуус ийм гоё урт болох болов уу? Одоо би унтаад өгвөл маргааш өглөө диваажинд сэрж ч магадгүй, тийм ээ? Нээрээ диваажинд цэцэрлэг байдаг болов уу? Би өглөө болгон босоод цэц...

Эх дэлхий

2011-02-28,