Буратино 1-р хэсэг

2011-03-09,

Буратиногийн тухай ном эхний хэсэг. 11:51 (+08:00) , 2005.22.03 .. Бичигдсэн: Миний амьдрал .. 1 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос Би баларсаан. Ингээд л үхдэг юм байж. Ядаж 8 нас хүрчихээд үхсэн бол хамаагүй дээр байхгүй юу. Одоо би 6 настай. Ирэх жил сургуульд орох ёстой байсан юм. Ядахнаа сургуульд орж уншиж сурчихаад үхсэн бол Буратиногийн тухай номоо аль хэдийн өөрөө уншаад дуусгачихгүй юу. Тэгсэн бол диваажинд очоод Буратиногийн түүхийг Бурханд ярьж өгөх байсан даа. Одоо би номныхоо дөнгөж талыг нь л мэднэ. Бурхан надаас, “Буратино Папа Карлотайгаа уулзаж чадсан уу?” гэж асуувал яана. Буратино Мальвинатай уулзсанаас хойш юу болсныг би ерөөсөө мэдэхгүй шүү дээ, яагаад гэвэл өвөө өдөрт надад таван хуудсыг л уншиж өгдөг юм. Одоо цаана нь зөндөө олон хуудас үлдээд байгаа. Гэтэл би ингээд номоо дуусгаж амжилгүй үхчих нь байна шүү дээ. Хүн үхэхээрээ диваажин гэдэг гоё газар очдог юм гэсэн. Манай хажуу айлын хүүхдийн эмээ нь саяхан тийшээгээ явсан юм. Буцаж ирээгүй л байна. Намайг үхэхээс өмнө ирвэл түүнээс диваажин гэж ямар газар байдаг талаар сайн асууж байгаад явах юмсан, сайхан ааштай эмээ байдаг юм. Даанч би түүнийг хүлээж амжихгүй байх л даа. Нээрээ диваажин руу номоо авч яваад тэр эмээгээр уншуулж болох болов уу? Гэхдээ хажуу айлын хүүхдийн эмээ ч ном уншиж мэдэхгүй л дээ, манай өвөө шиг мундаг биш юм чинь. Манай өвөө ч үнэхээр мундаг шүү. Орой болгон нүдний шилээ зүүж байгаад миний номыг уншиж өгдөг юм. Өвөөгийн зав гарахгүй бол би номоо эмээгээрээ уншуулдаг. Манай эмээ багш болохоороо надад бас үсэг зааж өгдөг юм. Би ёстой хурдан сурч байгаа, өнөөдөр гэхэд л ААВ гэж бичиж сурсан. Аавыгаа ирэхээр бичиж үзүүлэх юмсан гэж бодоод хичээгээд л байгаа. Манай ээж аав хоёр “хойно” гэдэг газар сургуульд сурдаг болохоор би одоохондоо эмээ өвөөтэйгөө хамт байдаг юм. Намайг сургуульд орохоор ээж аав хоёр ирээд, дүү бид дөрөв хамтдаа амьдрах гэж байсан юм. Гэтэл би ингээд юу юугүй үхэх болчихдог, онцгүй юм аа. Айгүй л бол ирэхээс нь өмнө үхчихлээ гээд ээж аав хоёр гомдох байх да

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

гоё б.на
бичсэн Зочин цаг: 20:07, 2011-03-25 | Холбоос | |



:-)
 
xaax