Эцэг эхэд өгөх зөвлөмж

2011-03-02,
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд

1.Хүүхдэдээ мэдрэмжээ таньж илэрхийлэхэд тусалцгаая

2.Хүүхдээ магтан сайшаацгаая.

3.Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе.

4.Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая.

5.Хүүхдээ бие махбодийн шийтгэл хэрэглэлгүй хүмүүжүүлцгээе.




1.Хүүхдэдээ мэдрэмжээ таньж илэрхийлэхэд таньж илэрхийлэхэд нь тусалцгаая.

Хүн бүр аливаадөөр өөрийнхөөрөө ханддаг.Энэ нь тэдний мдрэмжтэй холбоотой.Тэгвэл энэ мэдрэмж гэдэг хүүхдийн хүмүүжлийн суурь юм.Та хүүхдээ ойлгож түүнтэй ойрдотно харилцаатай байхын тулд хамгийн гол нь юу мэдэрч байгааг нь өөрт нь ойлгуулж мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалж түүнийг хуваалцах хэрэгтэй.

2.Хүүхдээ магтан саашаацгаая


Урамшуулж хүлээн зөвшөөрөгдсөн орчинд өссөн хүүхэд байнга шүүмжлэгдэн өссөн хүүхдээс илүү их амжилтанд хүрч аз жаргалтай амьдардаг.
Магтаалыг хүүхдийнхээ нас аливааг хийж чадах чадварт нь тохируулан хэлэх хэрэгтэй
Өмнө болсон бүтэлгүй явдлыг эргэн сануулсан магтаал сайшаал хэлжболохгүй
Хэтэрхий хөөргөн магтах нь хүүхдийг өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд садаа болдог.

3.Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе

"Хүүхэд таны хүссэн шиг биш хүмүүжүүлсэн шиг хүн болдог"
                                                                                      В.А.Сухомлинский
Өөрийнхөө талаар буруу төсөөлөлтэй болсон хүүхдэд урам хайрлан бодлыг нь өөрчлөх
Хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл боддог гэдгээ санаандгүй мэтээр сонсгох
Хүүхдэдээ бага насанд нь тохиолдсон сайн сайхан зүйлээс ярьж өгөх

4.Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая.

Хэрэв таны зүрх сэтгэл хэв зуршил ажил амьдрал үр хүүхэд тань үлгэр дууриалал болж чадахгүй бол бусад бүх оролдлого тань дэмий зүтгэл хоосон ажил болон өнгөрнө.
1.Аливаа ажлыг хүүхэдтэйгээ хамтран хийх
2.Хүүхдэдээ хэлэх санаагаа товчхон үгээр илэрхийлээрэй.
3.Хэлэх гэсэн зүйлээ бичгээр үлдээгээд үзээрэй.

Хэрэв таны зүрх сэтгэл хэв зуршил ажил амьдрал үр хүүхэд тань үлгэр дууриалал болж чадахгүй бол бусад бүх оролдлого тань дэмий зүтгэл хоосон ажил болон өнгөрнө.

5. Хүүхдээ бие махбодын шийтгэл хэрэглэлгүй хүмүүжүүлцгээе.

Эцэг эх нь хүүхдээ би махбодын шийтгэл үзүүлэхдээ түүнд хор хохирол учруулъя гэж бодоогүй ч түүний улмаас хүүхэд аймхай өөртөө итгэлгүй хөгжил дорой өөрийгөө илэрхийлэх хүсэл чадваргүй болохын зэрэгцээ ууртай хэрцгий болдог.

Иймээс та :

Хүүхдийн дэргэд уураа гаргахгүй тэвчиж сурах.Хүн уурласан үедээ хэзээ ч зөв шийдвэр гаргаж зөв үйлдэл хийдэггүй билээ.

Алдаагаа яаж засаж болохыг хүүхдэдээ хэлж өгөх.

Хүүхдээрээ сонгол хийлгэ түүнд анхаарал халамж тавих.

Тууштай байж  өөрөө үлгэрлэх.

Гэр бүлд байгаа томчууд нэг үзэл санаатай байх хэрэгтэй

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

тэврэлт
бичсэн Зочин цаг: 01:09, 2011-05-09 | Холбоос | |



:-)
 
xaax